ХӨСҮТ: NGS технологиор сорьцод шинжилгээ хийж омикрон хувилбарыг олж тогтоох боломжтой

Admin | 2022-01-10


ХӨСҮТ-өөс NGS технологийг нутагшуулж Ковид19 вирусийн хувилбарыг тогтоож, баталгаажуулж байгаа талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн лабораторийн судлаач, анагаах ухааны доктор Г.Цогзолмаа” Манай төвөөс Ковид19 халдварын шинэ хувилбарын тандалтыг хоёр аргаар хийж байна. Нэгдүгээрт омикрон хувилбарын мутац илрүүлэх PSR тандалт, хоёрдугаарт омикрон хувилбарын S генд суурилсан тандалт шинжилгээ. Үүний дараагаар сорьцыг баталгаажуулах үүднээс хамгийн сүүлд NGS технологиор сорьцод шинжилгээ хийж мутацлагдсан шинэ хувилбарыг олж тогтоох боломжтой.  Бид омикрон хувилбарын сорьцын шинжилгээг иргэдээс түүвэрчилсэн байдлаар сонгож хийж байгаа. Ингэхдээ ихэвчлэн орон нутаг болон гадаадаас зөөвөрлөгдөн ирж буй зорчигчдын сорьцод тандалт судалгааг хийж байна. Манай улсад вирусийн шинэ хувилбарыг олж тогтооход энэхүү NGS технологийг нутагшуулахаас өмнө гадаад улс руу сорьц явуулж шинэ хувилбарыг илрүүлдэг байсан. Өнөөдрийн байдлаар бид Монгол Улсад шинэ төрлийн вирусийг өөрсдөө бүрэн илрүүлэх боломжтой болсон” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)