Азийн наадмаас 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийнхан хос медаль хүртлээ

Admin | 2023-10-02


БНХАУ-д "Ханжоу 2022" Азийн наадам үргэлжилж байна.

Сагсан бөмбөгийн төрөлд 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль, эрэгтэй шигшээ баг хүрэл медаль хүртсэн нь Монгол Улс Ази тивийн наадамд оролцож эхэлснээс хойш 49 жилийн дараа багийн спортод амжилт үзүүллээ.

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг эзэн орны багтай тоглож, 12:21 оноогоор, эрэгтэй шигшээ баг БНСУ-ын багийг 21:20 оноогоор тус тус хожжээ.

Хятад, Өмнөд Солонгос, Япон улсын тамирчид медалийн тоогоор тэргүүлж буй "Ханжоу 2022" наадам аравдугаар сарын 8-нд хаалтаа хийнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)