Гэр байшингийн дулаан алдалтыг бууруулах, дэвшилтэд технологийг айл өрхүүдэд нэвтрүүлэн, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байгаагаараа давуу талтай

Admin | 2022-01-15


Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын санхүүжилттэй хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд үнэлэлт өгөх ажлыг салбарын яамнаас зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никэйз нар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд ажиллажээ.

Европын холбооноос 2018-2021 онуудад хэрэгжүүлсэн “Дулаан шийдэл төсөл нь” нийт 2.1 сая Еврогийн санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд гэр байшингийн дулаан алдалтыг бууруулах, дэвшилтэд технологийг айл өрхүүдэд нэвтрүүлэн, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байгаагаараа давуу талтай.

Цаашид төслийн үр дүнг нэмэгдүүлэх, ард иргэдэд бодит хүртээмжтэй байх чиглэлээр салбарын сайд анхаарч ажиллахаа онцоллоо. Айл өрхийн гэр байшингийн дулаан алдалтыг багасгаж эрчим хүчний зарцуулалтыг 70 хүртэл хувиар бууруулах төслийг үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцэж, Европын холбооноос нийт 2 сая гаруй еврогийн санхүүжилтийг шийдвэрлэн хамтран ажиллахаар боллоо.

Сүхбаатар дүүргийн 16 хорооны иргэн Эрдэнэбилэгийн 8:10 метрийн харьцаатай байшингийн бүрэн дулаалгыг төслийн хүрээнд шийдвэрлэхэд нийт 8 сая гаруй төгрөг зарцуулагдсан байна. Ингэснээр түлшний хэрэглээ өмнөхөөс 50-60 хувиар буурч эдийн засгийн хэмнэлттэй, ая тухтай амьдарч байгааг гэрийн эзэгтэй ярьж байна.

 

Монгол Улсад баригдсан байшин сууцыг ханын материалын төрлөөр нь үндсэн 4 төрөлд ангилж, тухайлан зориулсан 5 өөр төрлийн материалаас бүрдсэн хоёр төрлийн дулаалгын шийдлийг санал болгож иргэдэд санал болгодог. Төслийн баг үндэсний үйлдвэрлэл бол барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 10 гаруй байгууллагатай хамтран ажиллаж байна.

Айлын өрхийн түлшний хэрэглээг буруулж, дулаан алдалтыг 70 хувиар багасгаснаар агаарын бохирдлыг бууруулахад тодорхой бодит нөлөө үзүүлнэ.Тухайлбал 1,000 өрхийн дулаан алдалтыг бууруулан дулаалгыг ямар нэг хэлбэрээр шийдвэрлэснээр Улаанбаатар хотын хэмжээнд 3,000 тонн нүүрсхүчлийн хийг бууруулж, түлшний хэрэглээг 800 тонноор багасгах юм.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)