Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Б.Баасанцогтын гомдолтой, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох маргааныг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор өнөөдөр хэлэлцлээ.
Б.Баасанцогт нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 6-р тогтоолоор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргасан билээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх маргааныг 2021 оны арвандүгээр сарын 3-нд анхан шатны журмаар хянан хэлэлцээд “... олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан үйлдэл гаргасан нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 3-р зүйлийн 3.1.8, 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасныг тус тус зөрчсөн” гэсэн үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 6-р тогтоолыг хэвээр үлдээж, Б.Баасанцогтын гомдлыг хангахгүй орхисон байна.
Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааныг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 5 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14