Сүүлийн 24 цагт 3080 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн нас барлаа

Admin | 2022-01-25


Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/01/26/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 3080 тохиолдол шинээр нэмэгдэж, хоёр хүн нас барлаа.  Нийт нас баралт 2027 боллоо. Нийт тохиолдлын 1825 нь Улаанбаатарт, 1255 нь орон нутагт бүртгэгдсэн байна.  Өнөөдрийн байдлаар 11 210 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 77 хүн байна. Гэрийн хяналтад 58 165 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.7 хувь буюу 2 269 170 хүн, 2-р тунд 66.6 хувь буюу 2 169 823 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 30.0 хувь буюу 1 000 344 хүн, дархлаа сэргээх 4-р  тунд 73 463 хамрагджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)