ӨНӨӨДРИЙН ӨНГӨ С.БАТСАЙХАН: Өдөрт 500 гаруй ширхэг жигнэмэг зарагддаг

Admin | 2022-02-08


Манай сайтын "Өнөөдрийн өнгө" буланд гэр бүлээрээ жижиг дунд бизнес эрхэлж буй С.Батсайхан ахтай ажлынх нь хажуугаар хэсэг ярилцлаа.

-Энэ бизнесээ хэзээнээс хийж эхлэв?

-Анх оюутны хотхонд эхнэртэйгээ гуанз ажиллуулдаг байсан. Корона гарсан жил тэр бизнес маань зогссон юм. Эхнэр маань Солонгос улсад хүүхдийн бүтээгдэхүүн хийх чиглэлээр ажил эрхэлдэг, технологич байсан юм. Тэр туршлагаараа энэ зунаас дахин бизнесээ эхлүүлж хэвийн боовны чиглэлээр жижиг цех ажиллуулж арванхоёрдугаар сараас үйл ажиллагаагаа нээсэн.

-Эхнэртэйгээ хоёулаа бүтээгдэхүүнээ хийдэг гэсэн үг үү?

-Бид хоёроос гадна хоёр хүн бий.

-Та бидэнд бүтээгдэхүүнээ танилцуулаач?

-Нийт 12 төрөл гардаг. Гол орц нь хүүхдийн будаа гадаргуу нь орос шоколадаар хийсэн, хүүхдийн шүдэнд наалдахгүй. Аарц, чацаргана хүртэл орцод нь бий. Кофе шопуудад зарагддаг үнэтэй жигнэгэмүүд гудамжинд хямдаар гараад ирсэн л гэсэн үг.

-Өдөрт хэчнээн ширхэг зарагдаж байна, худалдан авалт хэр байдаг вэ?

-Шинэ жилийн үеэр маш их зарагдсан. Өдөрт 500 ширхэг бол тогтмол зарагддаг. Ихэвчлэн оюутнууд их авдаг даа.

-Төрөөс жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих тал дээр хэрхэн ажиллаж байна гэж бодож байна?

-Одоо бол бизнес эхлэх нь үнэхээр том даваа болсон байна. Жижиг дунд бизнес эрхлэгчид ажил эрхлэлтийн дийлэнх хувийг хангаж байгаа ч өсөх, хөгжихийн тулд олон бэрхшээлтэй тулгардаг.

А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)