УИХ-ын өнөөдрийн чуулганы үеэр Мал, эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Эрсдэлд суурилсан вакцинжуулалтын хүрээнд нийтдээ 13 аймгийн 75 суманд вакцин хийсэн. Улс орон даяар шүлхий өвчний байгалийн халдварын цар хүрээг тодорхойлох ажлыг хийж байгааг тодотгоод энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 12 сая тун вакцин худалдаж авна. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор үлдсэн 3.5 сая тун вакциныг гуравдугаар сарын 31-нд ачуулахаар болоод байна. Мал, эмнэлгийн ерөнхий газар дээр импортоор худалдан авах шүлхий төдийгүй бусад халдварт өвчний вакцины гарал үүсэл, эх үүсвэрийг судлах ажлуудыг хийж байна” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Тавдугаар сард хилийн боомтуудын ажиллах болон түр хаах цаги...
tentsver.mn | 16 цагийн өмнө
Улс төр
Эх орноосоо урвасан хэргээр шалгагдаж байгаа З.Санждорж нары...
tentsver.mn | 19 цагийн өмнө