С.Эрдэнэ: Хууль ёсны бүртгэлтэй, АН-ын даргын бүртгэлтэй хүн нь би.

Admin | 2021-12-22


Ардчилсан намаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр С.Эрдэнэ “Дээд шүүх хуралдаад АН-ын нэрийг барьж, өөрийгөө дарга гэж өргөмжилсөн О.Цогтгэрэлийн материалыг хүлээж авч, бүртгэхээс татгалзсан.АН-д аливаа хуваагдал байхгүй. Дээд шүүхийн 2017 оны гуравдугаар сард гарсан тогтоол шийдвэр хүчин төгөлдөр хэвээрээ байгаа.Цаашид аливаа хууль бус, эрхзүйн чадамжгүй этгээдүүд АН-ын нэрийг барьж, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй. АН-ын хувьд асуудлууд бий. Бид дотоод дүрэм, журамд орсон нэмэлт өөрчлөлтүүдийн дагуу намын дараагийн даргын сунгааг зохион байгуулж, Дээд шүүхэд гурван удаа өргөн барьсан. Дээд шүүхээс хууль бус тайлбаруудыг бидэнд ирүүлж байсан. Танай нам дотоод асуудалтай учраас бүртгэх боломжгүй гэсэн. Улсын дээд шүүх улс төрийн намын бүртгэлтэй холбоотой асуудалд шүүхийн хянан шалгах ажиллагаа явуулах хуулийн чиг үүрэг байхгүй. Зөвхөн улсын бүртгэлийн байгууллагын чиг үүрэг гүйцэтгэдэг. Материалыг нь хангасан бол шууд бүртгэх ёстой. Тогтоолыг үндэслэж, УБЕГ бүртгэдэг. Гэтэл АН-ыг дотоод маргаантай байна гэж хяналтын үйл ажиллагааг удаа дараа явуулж байна. Дээд шүүх хууль дээдлэх ёстой. Өнөөдөр хууль ёсны бүртгэлтэй, АН-ын даргын бүртгэлтэй хүн нь би. УБЕГ-т бүртгэлтэй хэвээр байгаа юм” гэсэн мэдээлэл хийв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)