Ш.МӨНХБАЯР: Ээжийн маань хагалгаанд нийт 50 сая төгрөг шаардлагатай байгаа

Admin | 2022-10-25


  Төмөрбаатар овогтой Шинэтуяа Дорнод аймгийн Хэрлэн сумын VII цэцэрлэгт багшаар ажилладаг. Тэрбээр элэгний хүнд өвчнөөр өвдөж яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэж оношлогджээ.

Түүний хүү Ш.Мөнхбаяр ээждээ донор болохоор болжээ. Хагалгааг Монголд хийх боломжтой бөгөөд 50 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Иймээс Т.Шинэтуяад туслах “Элэг бүтэн амьдрал бэлэглэе” хандивын аяныг эхлүүлжээ. Бид хандивын аянтай холбогдуулж түүний хүү Ш.Мөнхбаяраас дараах мэдээллийг тодрууллаа.

-Ээжийнх нь биеийн байдал ямар байна вэ. Ямар оноштойгоор хагалгаанд орох болов?

 -Одоогоор эмчилгээ хийлгэж байна. Ээж маань элэгний хатуурал гэсэн оноштой. Энэ өвчнөөр өвдөж хоёр жил гаруй хугацаанд эмчилгээ хийлгэж байна. Улмаар өвчин нь хүндэрч яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай боллоо.

 -Та ээжийнхээ элэгний донор болно гэсэн үү?

 -Шинжилгээ өгөхөд миний бүх шинжилгээний хариу 100 хувь таарсан.

 -Хагалгааг монголдоо хийх боломжтой юм байна. Хагалгаандаа хэзээ орох вэ?

-Тийм. Эмнэлэг ачаалал ихтэй байгаа учир хагалгааны дараалалд орсон. Товлосон хугацаагаар он гараад хагалгаа хийгдэнэ.

-Хагалгааны хувьд нийт хэчнээн сая төгрөг шаардлагатай байгаа вэ?

- Хагалгааны зардал эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөөд бидний зүгээс нийт 50 сая төгрөг гаргах шаардлагатай болсон.

-Өнөөдрийн байдлаар хэдэн төгрөг цугласан бэ?

-Өнөөдрийн байдлаар хандиваар 5-6 сая төгрөг цугласан.

Тайлбар байхгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)