Д.ЦООДОЛ: Би охиндоо итгэж байна. Миний охин буруугүй

Admin | 2023-01-20


Яруу найрагч Ц.Хуланг нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газрын мөрдөгчид баривчилсан мэдээлэл гарсан.

Түүнийг гадаадын тагнуултай хамтарсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул саатуулах арга хэмжээ авсан гэх. Энэ талаар яруу найрагч Ц.Хулангийн аав Ардын уран зохиолч Д.Цоодол “Таньдаг хүн маань над руу хэлж, фэйсбүүкээс олж уншсан. Баривчилсан, гадаадын тагнуул байсан гэнэ. Тийм юм юу байх вэ дээ л гэж бодож сууна. Гадаадын тагнуул болон өөр хүмүүстэй хамтарч ажиллах үндэслэл байхгүй. Юу гэж л эх орныхоо эсрэг ажиллаж, хууль бус зүйл хийх вэ дээ. Би охиндоо итгэж байна. Манай хууль хяналтын байгууллагынхны буруу ажиллахыг аль тэр гэх вэ дээ. Жинхэнэ хулгайчдаа барихгүй, мөрөөрөө барьсан хүмүүсийг хардаж, сэрдэж байдаг шүү дээ. Миний охин чинь арай өөр хүн шүү дээ. Охинд минь хийдэг бизнес, хувийн аж ахуйн нэгж ч байхгүй. Би охинтойгоо уулзаагүй удаж байна. Утсаар бол байнга л ярьж, холбогддог. Би хүүхдийндээ амьдардаг учраас тэр бүр гараад байдаггүй. Эхнэр маань эмнэлэгт хэвтсэн, өнөөдөр гарна. Одоо мэдээг сонсоод, хямралд орох байх гэж айж байна. Эмэгтэй хүн чинь хэцүү шүү дээ. Мэдэх хүмүүс нь мэдээд, үнэн шударгаар шийдэх байлгүй. Буруугүй юм чинь тогтоогдоно байх” гэжээ.

Эх сурвалж www.ergelt.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)