ЮРИЙ ГАГАРИН: Би одоо дэлхийг харж байна, ямар үзэсгэлэнтэй гээч

Admin | 2023-09-15


62 жилийн өмнөх энэ өдөр тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын иргэн Юрий Гагарин сансарт ниссэн нь хүн төрөлхтний түүхэнд анхны тохиолдол байв. Восток-1 хөлөг 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Байконурын нисэх буудлаас хөөрч, тойрог замд 1 цаг 48 минут болсны дараа Ю.Гагарин буцаж газардсан юм. Гагарин “Поехали!” гэсэн алдарт үгээ хэлснээс хойш хоёр цаг орчмын дараа шүхрээр Оросын баруун бүсийн Энгельс хотын орчимд газардаж байжээ. Энэ мөчөөс хойш 155 см өндөр нуруутай сөнөөгч онгоцны нисгэгч залуу дэлхий нийтийн танил болсон юм. Юрий Гагариныг газардсанаас хоёр өдрийн дараа Москва хотын Улаан талбайд олон сая хүн цугларч, томоохон баярын жагсаал зохион байгуулагдаж байжээ. 

Юрий Гагарин сансар нисч байхдаа “Цонхоор эх дэлхийгээ харж байна. Цас, ой мод, газрын гадаргуу. Өөр юу нэмж хэлэхээ мэдэхгүй байна. Ямартай ч, би одоо дэлхийг харж байна. Ямар үзэсгэлэнтэй гээч” хэмээн дуу алдаж байсан гэдэг.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)