Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Н.Бат-Эрдэнэ алтан медаль хүртжээ

Admin | 2023-09-11


Киргизстан улсын Бишкек хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн чөлөөт бөхийн ДАШТ болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр Монгол Улсын тамирчин Н.Бат-Эрдэнэ залуучуудын насны 70 кг-ын жинд алтан медаль хүртжээ. Тэрбээр Ираны тамирчинтай аваргын төлөө барилдаж 10:0 оноогоор цэвэр ялснаар залуучуудын дэлхийн аварга болсон байна.  Н.Бат-Эрдэнийн жинд таван тамирчин тойрч барилдсан бөгөөд Армени, Туркийн тамирчныг ялж, Казахстаны тамирчинтай 16:4-ын харьцаатай барилдаан дууссанаар төгсгөлийн шатанд шалгарчээ. Манай улсаас 2018 онд ОУХМ Н.Эрхэмбаяр залуучуудын дэлхийн аварга болж байсан бол таван жилийн дараа Н.Бат-Эрдэнэ хоёр дахь дэлхийн аварга боллоо.

 

Эх сурвалж: БТСУХ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)