“Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа

Admin | 2025-03-18


  ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадаас “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлагыг  бригадын Уснаас эрэн хайх, аврах ажиллагааны сургалтын төвд зохион байгууллаа.Аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх үеийн бэлэн байдлыг хангах зорилготой таван өдрийн турш үргэлжилсэн уг дадлага сургуульд эрэн хайх, аврах салбарын нийт 30 алба хаагч хамрагдаж онол, дадлага хэлбэрээр зохион байгуулсан ба дадлага сургуулийн үеэр 7-9 метрийн усны гүнд нийт 67 удаагийн шумбалтыг хийсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)