Энэ сарын 20, 21-нд нийт нутгаар хур тунадас орохгүй

Admin | 2025-03-19


Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -7…-12 градус, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 0…-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0...+5 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +8…+10 градус дулаан байна.

Төлөв байдал: 20, 21-нд нийт нутгаар хур тунадас орохгүй. 22-нд Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 20, 21-нд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Агаарын температур Шөнөдөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -11…-16 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар 0... -5 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, Монгол-Алтай болон Хангайн уулархаг нутгаар +5...+10 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна. 23-наас нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)