Рио Тинто компанийн зэсийн группийн захирлаар томилогдсонтой холбогдуулан хатагтай Кэйти Жэксоныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хүлээн авч уулзав

Admin | 2025-03-19


  Рио Тинто компанийн зэсийн группийн захирлаар томилогдсонтой холбогдуулан хатагтай Кэйти Жэксоныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд сайд Ц.Туваан хатагтай Кэйти Жэксоныг Рио Тинто зэсийн группийн захирлаар томилогдсонд баяр хүргээд, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд Монгол Улсад зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах болон геологийн судалгааны дата мэдээллийг хүлээлгэн өгөх талаар санал солилцов.

Элчин сайд А.М.Готсурве Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байсан ч хугацааг наашлуулан 2026 оны сүүлээр ашиглалтад оруулж анхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой байгааг тэмдэглээд төслийг эрчимжүүлэх асуудлаар харилцан санал солилцов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)