
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 0…+5 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +3...+8 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруунаас секундэд 5-10 метр. +11…+13 градус дулаан байна.
Төлөв байдал: 23-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25, 26-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 17-нд зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зарим газраар, 23-нд ихэнх нутгаар, 24,25-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 26-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурга шуурна. 22-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -3...-8 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +16...+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгаж, орц гарцыг чөлөөлж бай...
tentsver.mn | 2025-03-28

























“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МОНГОЛ УЛСЫН 2023 ОНЫ ТОП 10 ТӨРИЙН...
tentsver.mn | 2025-03-18




