
Салхи, шуурга: Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн багт иргэн Г-ийн 4 ханатай гэр 03.24-ний өдрийн 13:10 цагийн орчимд хүчтэй шороон шуурга шуурсны улмаас нурж, дотор нь хүн дарагдсан тухай мэдээллийг мөн өдрийн 13:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагч очиход 4 ханатай гэр нурж, иргэн Г /51 настай, эмэгтэй/ гэр дотор дарагдсан байсныг гаргаж тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн. Иргэний биеийн байдал хэвийн.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багт байшингийн дээврийн хэсэг 03.24-ний өдрийн 16:00 цагийн орчимд хүчтэй шороон шуурга шуурсны улмаас нурсан тухай дуудлагыг 16:23 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газрын 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход 80х80 метрийн хэмжээтэй 4 айлын нийтийн байрны дээврийн хэсэг хуурч унасан байсныг аюулгүй болгож, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгаж, орц гарцыг чөлөөлж бай...
tentsver.mn | 2025-03-28

























“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МОНГОЛ УЛСЫН 2023 ОНЫ ТОП 10 ТӨРИЙН...
tentsver.mn | 2025-03-18




