
Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/-ийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв 2022 оноос Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэхээр бэлтгэж ажлаа хийснээр 2025 оны 3-р сарын 8-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "Элэг шилжүүлэн суулгах" мэс заслыг амжилттай хийлээ.Уг мэс заслыг УХТЭ-н эмч нар Солонгосын Самсунг медикал төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн профессор Ким Жонгман, түүний баг, УНТЭ болон ХСҮТ-н элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нарын зөвлөмжтэйгээр хийжээ.Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарч дараагийн хяналтанд шилжжээ.
Мэс заслаар донорын элгийг Дурангийн мэс заслын аргаар авч шилжүүлэн суулгасан нь Монгол улсад 3 дахь тохиолдол болсноороо эрхтэнээ бэлэглэж буй эмчлүүлэгчид зовуурь бага, эдгэрэлт хурдан, хөнөөл багатай байна гэдгийг албаныхан хэлэв.
Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг УХТЭ дээр хийж эхэлснээр Монгол улсад тулгамдаж буй элэг шилжүүлэн суулгах мэс заслын хүлээгдэл багасаж, гадаад орон руу зорих урсгалыг төдий чинээгээр бууруулж, эх орондоо дэлхийн чанартай тусламж үйлчилгээг авах олон давуу талууд бүрдэж байгаа юм.
Цаашид УХТЭ-т Элэг шилжүүлэн суулгах мэс заслаас гадна ойрын ирээдүйд Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр бэлтгэж ажлаа үргэлжлүүлж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Элсэлтийн шалгалтын бүртгэл 2025 оны 04 сарын 20-ны 18 цагт...
tentsver.mn | 19 цагийн өмнө

ХЗБХ: Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчи...
tentsver.mn | 20 цагийн өмнө






















Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчи...
tentsver.mn | 2025-04-07






