
Онцгой байдлын ерөнхий газраас 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх "Сэргийлье, Хамгаалъя” аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна.
“Хуурайшилтын үе” гэж 03 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 10 хүртэлх хугацааг хэлдэг. Иймд иргэд та бүхэн дор бүрнээ сэрэмжтэй байж, ой, хээрийн түймрийн аюулын улмаас хохирол амсахгүй байх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалж байна.Улсын хэмжээнд он гарсаар 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, нийт 12 аймгийн 45 суманд 66 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.3% өссөн дүнтэй байна.Гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 2761 га, хээрийн 691,438 га талбай, 1 байшин, 41 гэр, 2 автомашин, 6 мотоцикл, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 6,323 мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Дээрх ой, хээрийн гал түймрийн шалтгаан нь урьдчилсан байдлаар 5 буюу 7,8% нь сумдын төвлөрсөн хогийн цэгээс, 3 буюу 4,7% нь үнс нурмаас, 1 буюу 1,5% нь гэрийн яндангаас, 3 буюу 4,7% нь автомашинаас, 3 буюу 7,4% нь шашны зан үйлээс, 5 буюу 7,8% нь бууц, 44 буюу 68,7% нь шалтгаан тогтоогдоогүй буюу шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллага ажиллаж байна.
Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин, Цагдаагийн байгууллагын алба хаагчид болон орон нутгийн нийт 3622 хүн, 602 автомашинтайгаар оролцжээ.
Дээрх ой, хээрийн гал түймрийн шалтгаан нь урьдчилсан байдлаар 5 буюу 7,8% нь сумдын төвлөрсөн хогийн цэгээс, 3 буюу 4,7% нь үнс нурмаас, 1 буюу 1,5% нь гэрийн яндангаас, 3 буюу 4,7% нь автомашинаас, 3 буюу 7,4% нь шашны зан үйлээс, 5 буюу 7,8% нь бууц, 44 буюу 68,7% нь шалтгаан тогтоогдоогүй буюу шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллага ажиллаж байна.
Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 852 алба хаагч, 116 автомашин, Хилийн цэргийн 84 алба хаагч, 9 автомашин, Зэвсэгт хүчний 24 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагын 4 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 2658 хүн 474 автомашин, нийт 3622 хүн, 602 автомашинтай ажиллажээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Элсэлтийн шалгалтын бүртгэл 2025 оны 04 сарын 20-ны 18 цагт...
tentsver.mn | 18 цагийн өмнө

ХЗБХ: Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчи...
tentsver.mn | 20 цагийн өмнө






















Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчи...
tentsver.mn | 2025-04-07






