
Өнгөрсөн хоногт: Ховд, Архангай, Баянхонгор аймгуудын нутгаар 5-10 м/с, зарим үед 18-21 м/с шороон шуурга шуурч, Улаанбаатар хот, Төв, Орхон аймгуудын нутгаар цас орсон. Дорнод, Сэлэнгэ аймгийн Баянгол, Сайхан сумдын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур ихэнх нутгаар хүйтэрч өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…+4 градус, Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3…+8 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-10 градус, бусад хэсгээр -5...-7 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.
Төлөв байдал: 24-нд Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 24, 26-нд тал, хээрийн нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хагаст дулаарах боловч, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +1…-4 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 27-ноос ихэнх нутгаар дулаарна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Элсэлтийн шалгалтын бүртгэл 2025 оны 04 сарын 20-ны 18 цагт...
tentsver.mn | 18 цагийн өмнө

ХЗБХ: Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчи...
tentsver.mn | 20 цагийн өмнө






















Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчи...
tentsver.mn | 2025-04-07






