
2025 оны 06 сарын 18-21-нд болох элсэлтийн шалгалтын бүртгэл 90 хувьтай байна. Элсэлтийн шалгалт өгөх шалгуулагчийн бүртгэл өнөөдрийн байдлаар 90 хувьтай байна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлж байна.
Хэрэв бүртгэлтэй холбоотой асуудал үүссэн бол Боловсролын үнэлгээний төв рүү хандаж засварлуулах боломжтой. Шалгалтын бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө шийдвэрлүүлсэн байх шаардлагатайг сануулж байна.
Шалгалтын бүртгэл 2025 оны 04 сарын 20-ны 18 цагт хаагдах тул бүртгэлийн хугацаанд хичээл нэмж бүртгүүлэх боломжтой байдгийг дахин сануулж байна.
Шалгалтын бүртгэл хаах дөхөхөөр систем рүү хандах хандалт маш их болж ачаалал үүсдэг гэдгийг шалгуулагчид сайтар тооцох нь зүйтэй юм. Учир нь ачааллаас үүдсэн механик алдаа гарах магадлалтай тул бүртгэл баталгаажуулалтыг эрт, хариуцлагатай хийх нь чухал юм.
Шалгуулагчид нь элсэлтийн шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрлүүлж ирнэ. Үүнд:
- иргэний үнэмлэх,
- бүртгэлийн хуудас,
- суудлын хуваарь,
- бүрэн дунд боловсролын үнэмлэх
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Элсэлтийн шалгалтын бүртгэл 2025 оны 04 сарын 20-ны 18 цагт...
tentsver.mn | 19 цагийн өмнө

ХЗБХ: Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчи...
tentsver.mn | 21 цагийн өмнө






















Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчи...
tentsver.mn | 2025-04-07






