Сар шинийн барилдаан дөхөж буйтай холбогдуулан Монголын үндэсний бөхийн холбоо үүсээд буй допингийн асуудлаар нэгдсэн шийдвэр гаргахаар өнөөдөр хуралдах гэж байна.
Энэ талаар тус холбооны тэргүүн Ц.Магалжаваас “Өнөөдөр 17:00 цагаас тэргүүлэгчдийн хурал зарлагдсан. Үүсээд буй нөхцөл байдлын талаар болон бусад асуудлын хүрээнд хуралдана. Гурван бөхийн талаар ч яригдана” гэв.
Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр "Жем интернэйшнл" группийн нэрэмжит, улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэлсэн ч зарим бөхчүүд эсэргүүцэл үзүүлж, улмаар барилдаан цуцлагдсан билээ. Тодруулбал, улсын харцага О.Хангай, улсын харцага Ш.Пүрэвгарьд нарын бөхчүүд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва зэрэг допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийг барилдахыг эсэргүүцэж, барилдаагүй юм.
Өдгөө бөхийн холбооны тэргүүлэгчид болон үүрэг гүйцэтгэгчээр дараах төлөөлөл ажиллаж байна. Үүнд:
- Улсын арслан Д.Ганхуяг
- Улсын арслан Д.Азжаргал
- Улсын гарьд Б.Гантогтох
- Улсын гарьд Д.Рагчаа
- Улсын гарьд И.Доржсамбуу
- Улсын харцага Г.Элбэг
- Улсын харцага Л.Бадарч
- Улсын харцага Д.Батболд
- Улсын начин Д.Жанчивдорж
- Гарын даа Ё.Амарбаясгалан
- Улсын засуул Р.Сампилдондов
- Бөхийн зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу
- Бөх судлаач Л. Ням
Мөн Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав, нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл нар энэхүү хуралд оролцоно.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 6 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14