Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2021 онд 9526 зөрчил бүртгэгдсэний 7240 зөрчлийг шалган шийдвэрлэсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2021 онд 1531 болж, өмнөх оныхоос 393 буюу 34.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Харин эмэгтэй хүн оролцсон хэрэг 3218 болж дөрвөн хувиар, хүүхэд оролцсон хэрэг 733 болж 9.6 хувиар, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 4842 болж 0.3 хувиар, бүлэглэн үйлдсэн хэрэг 1367 болж 7.8 хувиар, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 160 болж 13 хувиар тус тус буурчээ.
Бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил өмнөх оныхоос 780, шийдвэрлэсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил 1211-ээр тус тус буурчээ. Мөн 16, түүнээс дээш насны 10 000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг 2021 онд 119 болж, өмнөх оныхоос 10.2 хувиар өссөн гэж МҮСХ-ноос мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 6 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14