
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 250 дугаар тогтоолоор Хэмжил зүйн Зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэн батлагдсан. Хэмжил зүйн Зөвлөлийн хуралдааныг СХЗГ-ын дарга даргалж, төрийн болон төрийн бус, мэргэжлийн 16 байгууллагын төлөөллөөс бүрдсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар тогтсон юм.
Хэмжил зүйн зөвлөлийн ээлжит хуралдааныг 6 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. “Балсан констракшн” ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын “Langfang Deneng Intelligent Instrument” компанид үйлдвэрлэсэн LXS, LXSNB (Bluetooth) халуун, хүйтэн усны тоолуур, “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Монгол Улсад үйлдвэрлэсэн CL710K22, CL730D22H, CL730D22L, CL730S22 загварын 1 ба 3 фазын цахилгааны тарифт электрон тоолуурын загварыг тус тус баталж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр боллоо. Улмаар хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын цахилгааны тоолуур, гүйдлийн трансформатор импортлох “Маймонсоорс” ХХК болон зарцуулалтын хэмжих хэрэгсэл импортлох “Энлает” ХХК, усны тоолуур, дулааны тоолуур импортлох, суурилуулах “Динамик тауэр” ХХК-ийг тус тус хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 5 жилийн хугацаатай шинээр бүртгэх шийдвэрийг гаргасан юм.