Амралтын өдрүүдэд ахуйн галын дуудлага их иржээ

Admin | 4 цагийн өмнө


   Булган аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн задгайд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 181 км, ангийн байрлалаас зүүн зүгт 30 км/ дэлгүүрээс утаа гараад байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 10:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 20х20 хэмжээтэй хүнсний дэлгүүрийн агуулахын шалны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 11:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход ногооны 1.5 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 14:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход шинээр баригдаж байгаа барилга дотор хураалгаатай мод, шилэн хөвөн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд хаягдал дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 16:21 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 0.2 га талбайд өнжмөл шар өвс, 20-30 ширхэг автомашины хаягдал дугуй шатаж байсныг ажиллаж унтраасан.       

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг  06.08-ны өдрийн 17:03 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 3х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.     

Налайх дүүргийн 1 дүгээр хороонд гал гарч шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 1х1 метрийн хэмжтэй талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Нумтын-Ам” гэдэг газрын хойд энгэрт өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 17:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.2 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.     

Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 19:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.           

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)