15 сая төгрөгийн шагналын сантай нийтийн бие засах газрын загвар зураг боловсруулах уралдаан зарлалаа

Admin | 2021-12-05


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр байгуулах нийтийн бие засах газрын концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг зарлаад байна.

Концепц, загвар зураг төслийг дараах 5 байршилд байрлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд шилдэг бүтээлийг тус бүрээр шалгаруулж бүтээл бүрд 3 сая төгрөг буюу нийт 15 сая төгрөгийн шагналын сантай.

  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг иж бүрэн тохижилт бүхий амралтын талбайд байгуулах нийтийн бие засах газрын загвар
  • Туул, Сэлбэ гол дагуу байгуулах нийтийн бие засах газрын загвар
  • Автобусны дундын болон эцсийн буудлуудад байгуулах нийтийн бие засах газрын загвар
  • Хотоос гарах автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод байгуулах нийтийн бие засах газрын загвар
  • Гэр хороолол, зуслан ногоон бүсийн айл өрхүүдэд зориулсан дундын бие засах газрын загвар

 

Уралдаанд нэг оролцогч хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой. Уралдаанд оролцох материалыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 - 16:00 цагийн хооронд Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон, 6 давхрын 609 тоот хаягаар хүлээн авна.

 Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 11-315333 утсаар болон

https://ubservice.ub.gov.mn/ сайтаас тодруулна уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)