Хятадад төмрийн үнэ өсөж байгаа нь бусад бараа материалын ханшид ч нөлөөлнө

Admin | 2022-01-08


БНХАУ 2022 оны эхний улирлын байдлаар нийт 1.02 тэрбум тонн төмрийн хүдэр импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 хувиар буурчээ. Ингэснээр зах зээл дээрх үнийн өсөлт үргэлжилсээр байх болно гэх таамгийг улам баталж байна.

Ковидын нөлөөгөөр энэхүү бууралт 2022 оныг дуустал үргэлжлэх нь гарцаагүй болж байгаа юм. Улмаар төмрийн үнэ төдийгүй бусад бараа материалын зах зээл дээрх үнэ ч нэмэгдэх тооцооллыг судлаач, шинжээчид гаргажээ. S&P онцлох нийтлэлдээ “Хятад улс дотоодын олборлох хүчин чадлаа нэмэгдүүлж импортын хараат байдлаас ойрын хоёр жилдээ гарах боломжгүй” хэмээн мэдээлсэн байна. Үүнийг баталж Metallurgical Mines Association of China-д мэдээлснээр 2024 он гэхэд Хятадын төмрийн хүдрийн импортоос хамаарах хамаарал 71 хувь орчим болж буурна. Тухайн үед 880 сая тонн төмрийн хүдэр импортлох хэрэгцээ Хятадад бий болно гэнэ. Сүүлийн жилүүдэд Хятад төмрийн хүдрийн хэд хэдэн шинэ үйлдвэрүүдийг бэлтгэж байгаа бөгөөд тэдгээрийг ашиглалтад оруулснаар 2023 онд тус улсын дотоодын төмрийн хүдрийн гарц 8-10 сая тонноор нэмэгдэх төлөвтэй. Тус улсын төмрийн хүдрийн нийт импортын 70 хувийг Австрали улс бүрдүүлдэг. Австрали энэ онд 920 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь өмнөх оноос 6 хувиар буурсан байна.

 

Э.НАСАНЖАРГАЛ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)