Л.Энх-Амгалан:Цэцэрлэгийн хүүхдүүдийн ирц өмнөх жилийнхээс 30-40 хувиар бага байгаа учраас амраана

Admin | 2021-12-05


БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрээр “Эцэг эхчүүдээс ирж байгаа саналыг харгалзан холимог ангийг хичээллүүлэх хувилбарыг судалж байна. Цэцэрлэгийг түр хугацаагаар хаах шаардлага үүссэн хэд хэдэн үндэслэл бий.

Нэгдүгээрт нэмэлт тунгийн хамрагдалт хангалтгүй байна. Нийт иргэдийн 36 хувь нь III тундаа хамрагдаад байна. Хэрэв 50 хувьд хүрвэл бүх танхимын хичээлийг нээнэ гэсэн шийдвэр гарсан. Харамсалтай нь нэмэлт вакцины хамрагдалт төлөвлөсөн дүнд хүрэхгүй байгаа учраас тэгэх боломжгүй.

Хоёрдугаарт энэ жилийн томуугийн вирус нь шинэ мутацид орсон буюу шууд хатгаа болж байгаа учраас хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал их байна.

Гуравдугаарт сүүлийн жилүүдэд статистикаас харахад ЕБС амрахад цэцэрлэгийн хүүхдүүдийн 60-70 хувь ирдэггүй. Мөн энэ жил ирц 50-60 хувьтай байгаа нь өмнөхтэй харьцуулахад 30-40 хувиар бага байна" гэсэн мэдээллийг өглөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)