
Шатахууны үнэ нэмэгдэж чанарын асуудал яригдах болсон энэ үед хяналт шалгалтууд ч нэг бус удаа явагдаж байгаа бололтой. Холбогдох албан байгуулагууд, хяналт шалгалтын дүгнэлтээр дараахь дүгнэлтүүд хийгджээ.
Тухайлбал Петрочайнагаас ирсэн АИ92 бензин нь ростнефть ХХК - ийн АИ92 бензинийг бодвол евро 5 стандартыг хангасан сайн бензин гэдэг нь тодорхойлогдсон байна. Петрочайна ХХК-ийн АИ92 бензин нь хүхэр багатай. Мөн А6 ангиллын олефин, бензол, үнэрт нүүрс ус төрөгч, манган, метанол эдгээр үзүүлэлтээр бусад бензинүүдээс маш бага байна. Үүнээс үүдээд байгаль орчинд хор нөлөө үзүүлэх нь бага байгаа нь агаарын бохирдлын асуудал хурцаар яригдаж аргаа барж байгаа цаг үед нааштай үзүүлэлт. Ийнхүү чанарын шаардлагын хувьд шатахууныг тусгай лабораторт бүх үзүүлэлтүүдээр нь хянаж шалгаж үзэж байгаа нь сайшаалтай.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг...
tentsver.mn | 20 цагийн өмнө

Монгол Улс авлигын эсрэг стандартын олон улсын сургалтыг зох...
tentsver.mn | 21 цагийн өмнө




























