Цагаан сарын бөхийн барилдаан уламжлал ёсоор зохион байгуулагдана гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ. Барилдааныг өндөр дэглэмийн дор зохион байгуулахаар болсон байна. Тухайлбал, бөхчүүд вакцины бүрэн тунд хамрагдсан байх, PCR шинжилгээгээ өгсөн байх зэрэг шаардлагыг тавих аж.
Шийдвэр нь гарсан ч, бөхчүүд барилдах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Учир нь хамгийн сүүлд зохион байгуулагдахаар төлөвлөсөн харцага цолны барилдаан цуцлагдсан. Тодруулбал, бөхчүүд допинг хэрэглэж шийтгүүлсэн бөхчүүдийг эсэргүүцэж барилдаанаа хийгээгүй. Тиймээс энэ удаад ч барилдаан болох нь тодорхойгүй байгаа юм. Харин иргэд сар шинийн бөхийн барилдаанд хүлээлт өндөртэй байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 9 цагийн өмнө
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14