Дутуу нярай, нярайд тусгайлан зориулсан уураг, өөх тос, глюкозын 3 тасалгаат судас тэжээлийг эмчилгээний практикт нэвтрүүлэхээр ажиллаж байна

Admin | 2022-01-19


Дэлхий дээр жилд дунджаар 15 сая хүүхэд дутуу төрдөг бөгөөд үүний 80%-90% нь зайлшгүй судсаар тэжээх шаардлагатай дутуу нярай байдаг. Нярай хүүхдийн өсөлт бойжилт болон сэтгэц хөгжилд зайлшгүй шаардлагатай энергийн эх уурхай нь уураг, өөх тос, глюкоз юм.

Монгол улсын Засгийн газар 2020-2024 оны хооронд 1000 амьд төрөлтөнд ногдох нярайн эндэгдлийг 7,8-аас 5,8 хүртэл бууруулах зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд Азифарм ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд дутуу нярай, нярайд тусгайлан зориулан стандартчилагдсан уураг, өөх тос, глюкозын 3 тасалгаат судас тэжээлийг эмчилгээний практикт нэвтрүүлэхээр анхдагч болон ажиллаж байна.

 

Энэ ажлын хүрээнд Азифарм ХХК “Нярайн судас тэжээл эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг ОХУ, Бүгд Найрамдах Казахстан улс, Украин улсын доктор, профессоруудтай хамтран зохион байгуулж байна. 

Уг эрдэм шинжилгээний хуралд ЭХЭМҮТ, НӨАГ, НХАГ, НААГ, Интермед, Гурван гал эмнэлгийн нярайн нарийн мэргэжлийн эмч нар болон 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн нярайн нарийн мэргэжлийн эмч нар халдвар хамгааллын дэглэмээ баримтлан оролцож орчин үеийн олон улсын стандарт судас тэжээл эмчилгээг Монгол улсын эмчилгээний практикт нэвтрүүлэх суурь тавигдаж байна.

 

Үүний үр дүнд Монгол улсын нярайд үзүүлэх тусламж үйлчилгээ илүү үр дүнтэй болох, эндэгдлийг бууруулах, нөгөө талаас дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцсэн тусламж үйлчилгээг бид Монголдоо үзүүлэх боломжтой болж байгаа юм.

Монгол улсад жилдээ дунджаар 75000 орчим нярай төрдөг ба үүний 6%-8% нь дутуу төрөлт байдаг. Дутуу нярай, нярайг амаар хооллох боломжгүй үед зайлшгүй судсаар тэжээх шаардлагатай байдаг.

Бакстер компанийн Нумета G13, Нумета G16 бүтээгдэхүүн нь дэлхий дээр дутуу нярай болон нярайн 3 тасалгаат цор ганц судас тэжээл юм. Уг бүтээгдэхүүн нь нярайн хоол тэжээлийн хэрэгцээг амин хүчил, уураг, глюкозын тэнцвэртэй найрлагаар Европын хүүхдийн гастроэнтерологи, элэг судлал, хоол тэжээлийн нийгэмлэг /ESPGHAN/ болон Европын клиникийн хоол тэжээл, метаболизмын нийгэмлэг /ESPEN/-ийн удирдамжийн дагуу шинэ техник, технологи, инновацыг ашиглан Бельги улсад үйлдвэрлэгдэж байна.

Дээрх эмчилгээний удирдамжид орсноор Англи, Герман, Швейцар, Бельги, Франц, Латви, Швед гэх мэт Европын 30 гаруй улс нярайн судас тэжээлийн эмчилгээндээ нэвтрүүлэн хэрэглэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)