Иргэн Б.Сүндэрьяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртсөн талаар анх ам нээж, анхаарлын төвд оруулсан байдаг. Ц.Анандбазарыг өнгөрсөн аравдугаар сарын 20-ны үед Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан.
Ингэснээр Ерөнхий прокурор УИХ-д түүнийг эргүүлэн татах бичиг хүргүүлэх нөхцөл бүрдсэн бөгөөд бичгээ хүргүүлсэн тохиолдолд УИХ 48 цагийн дотор хуралдаж, шийдвэрлэхээр хуультай юм.
Гэтэл түүнээс хойш бараг гурван сарын хугацаа өнгөрсөн ч Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан түүнийг эгүүлэн татах бичиг УИХ-д оруулж ирээгүй байна.
Тэгвэл Ц.Анандбазарын хэрэгтэй холбоотойгоор иргэн Б.Сүндэрьяагаас цагдаагийн байгууллага дахин мэдүүлэг авчээ. Тэрбээр энэ талаар сошиал хуудастаа бичихдээ "Яг одоо би байцаалт өгөх гээд Цагдаагийн газрын үүдэнд сууж байна. Яг энэ мэдрэмжийг мэдрэхээр хаашаа ч хамаагүй зугтаамаар үхмээр санагддаг. Хүүхдүүдтэйгээ хичээлээ заагаад л овоо сэргэлэн цовоо байсан юмсан. Муухай гэсэн дурсамж бүр Ц.Анандбазартай холбоотой. Энэ бүрийг нэг бүрчлэн санаж олон цагийн байцаалтаар дахин дахин ярина гэдэг хуучин аймшигтай мэдрэмжүүдийг мэдэрч яг там шиг санагдаж байна" гэжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 9 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14