"Титэм-Арт" академийн Э.Ариунболдыг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо

Admin | 2022-01-19


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон МУСТА, “ТИТЭМ-АРТ” академийн тэргүүн, урлаг судлаач, докторант, дэд профессор Э.Ариунболдыг хүлээн авч уулзан, гэрчилгээг гардуулж өглөө.

Э.Ариунболд нь Монголын Эзэнт гүрний Их хаадын захидал, зарлиг болон зоос, зоосон тэмдэгтүүд, Их бага хаадын овгийн тамга зэргийг эрдэмтдийн судалгаан дээр тулгуурлан уран бүтээл туурвиж, Монгол Улсад анхдагч виртуал үзэсгэлэнг зохион байгуулж байсан юм.

Тэрбээр Япон, ОХУ, АНУ, БНСУ-ын Дизайны их сургууль, ЮНЕСКО-ийн Олон улсын каллиграфигчдын хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцож, түүх эх хэл, соёлын өвөө гадаадад сурталчлан таниулахад өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн.

Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа үндэсний бичиг үсэг, өв соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх, эх орноо дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулж, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахын төлөө бүх боломжоо дайчлан ажиллахаа тэрбээр илэрхийллээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)