XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн “Цагаан сар”-ын баярт зориулсан цуврал үзэсгэлэн худалдаа болох газруудыг танилцуулж байна.
1."Мишээл экспо"-д нэгдүгээр сарын 13-наас хоёрдугаар сарын 01-ныг хүртэл үзэсгэлэн худалдаа үргэлжилнэ. Үзэсгэлэнд:
- Үндэсний манлай хүнсний үйлдвэрлэгч
- Албан ёсны хүнс, барааны дистрибьютор компани
- Үндэсний хувцас, малгай, бүс
- Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн
- Үнэт эдлэл, гоёл чимэглэл
- Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайхан
- Жижиг дунд бизнес эрхлэгч, 200 орчим байгууллага иргэдийн 10.000 гаруй бүтээгдэхүүнээс танилцуулж байгаа аж.
2. Хүннү Молл төвийн экспо төвүүдэд "Цагаан сар"-ын үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын өдрүүдийг дуустал үргэлжилнэ.
3. Дүнжингарав худалдааны төвд цагаан идээ, хэвийн боов, айраг цагаа, хөөрөг дайлан, гарын бэлэг, үндэсний хувцас гээд бараанууд үзэсгэлэнд гарч байна.
4. "Архангайн цагаан идээ"-ний үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд энэ сарын 20-ны өдөр нээлтээ хийсэн. Үзэсгэлэнд тус аймгийн 16 сумын малчид уламжлалт арга технологиор боловсруулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү, цагаан идээгээ малчны хотноос хэрэглэгчдийн гарт хүргэх юм. Үзэсгэлэн худалдаанд оролцож буй малчид “Алаг чихрийг ааруулаар сольё” хэмээн уриалж сарлагийн өрөм, ааруул, цагаан идээгээ боломжийн үнээр борлуулах аж. Үзэсгэлэн энэ сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 9 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14