А.АМБАСЭЛМАА: Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд болон нэн хүнд хүмүүсийн тоо өсч байна

Admin | 2022-01-20


Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүрийн Баасан гаригт Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийдэг. Өнөөдөр /2022.01.21/-ийн хуралдаанаар омикрон хувилбарын хүндрэл болоод эрсдэлийн талаар нэгдсэн мэдээлэл өглөө.  

Энэ үеэр Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан А.АМБАСЭЛМАА “Монгол Улсад өдрөөс өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2-3 дахин өсч байна. Үүнийг дагаад эмнэлгийн ачаалал нэмэгдэж, орны нөөцийн асуудал яригдаж байгаа юм. Тиймээс ард иргэд хариу арга хэмжээ авч, хувийн халдвар хамгааллыг маш сайн сахих ёстой. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд болон нэн хүнд хүмүүсийн тоо өсч байна. Өвчлөлийн тархалт олон хүнийг хамарч тархаж байна. Иймд вакцинаа заавал хийлгэхийг зөвлөж байна” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)