
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 21-ний 07:00 цагийн орчимд “Хан-Уул дүүргийн XIV хороо Өлзийтийн замын уулзварт 16 тонн авто цистерний чиргүүл унаж 10 тонн дизель түлш асгарсан байна” гэсэн дуудлага иржээ. Энэ талаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 30 дугаар ангийн ахмад Ц.Барсхүүгээс тодрууллаа.
-Шатахуун газрын хөрсөнд нэвчихээс урьдчилан сэргийлж ямар арга хэмжээ авсан бэ?
-Газрын хөрсөнд нэвчиж үлдсэн шороог экскаватороор ухуулаад дээр нь цэвэр шороо асгасан. Мөн элс, шороогоор саармагжуулалт хийж аюулгүй газар зөөвөрлөн устгах ажиллагаа хийгдсэн.
-Нийт хэчнээн тонн дизель асгарсан бэ. Үүнээс хэчнээнийг нь соруулж авав?
-Нийт 10 тонн дизель түлш асгарсан. Үүнээс 2 тонн түлшийг нацосны машинаар соруулж авсан.
-Дизель түлш хэдий хэмжээний газарт тархсан бэ?
-Тухайн дизель түлш асгарсан газар нь 5:10 хэмжээтэй газар байсан.
А.Мөнхнаран
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13











Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 3 Жилийн өмнө








