А.АРИУНЗАЯА: Нэг сая 161 мянган хүүхдийн дансанд 116 тэрбум төгрөгийн шилжүүлэг хийгдлээ

Admin | 2022-01-21


Хүүхдийн мөнгөн хуримтлалын 100,000 төгрөгийг долдугаар сарын 1-н хүртэл авах боломжтой байгаа. Ингэхдээ EHalamj, Ebarimt системээр дамжуулан бүх сараар нь авах хүсэлт гаргаж  болох юм.

Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа "Нэг сая 161 мянган хүүхдийн дансанд 116 тэрбум төгрөгийн шилжүүлэг хийгдлээ. Зарим банк дээр ачаалал үүсэж өнөөдөр мөнгө нь дансанд орсон.

Хүсэлт нэг, хоёр хоногийн өмнө гаргасан хүмүүсийн мөнгө нэгдүгээр сарын 25-ны өдөр олгогдоно.

Гадаадад байгаа монголчуудад зориулсан хүсэлт гаргах нээлттэй сайтын хөгжүүлэлтийг Гааль, Татвар, Санхүүгийн Мэдээллийн технологийн төвийн залуучууд хийлээ.

Хүүхдийн мөнгө өөрийн дансанд хүлээн авах хүсэлтээ бүтэн жилээр нь гаргаж болно" хэмээн өчигдөр мэдэгджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)