“Увсын чацаргана” хэмээх нэршил Европ тивд хүлээн зөвшөөрөгдсөн баяртай мэдээлэл байна. Тодруулбал, Европын холбооны газар зүйн заалтад Увс аймгийн чацарганыг бүртгэжээ.
Гурван жилийн өмнө буюу 2019 онд Увсын брэнд болсон чацарганыг Европын зах зээлд экспортлохын тулд МҮХАҮТ, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Европын холбооны “TRAM”, “Pro Value” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Газар зүйн заалт нь тухайн бүтээгдэхүүний газар зүйн гарал үүсэл, чанар, нэр хүнд, тухайн газар нутагтайгаа холбоотой онцлог шинжийг баталгаажуулсан тэмдэг юм. Дэлхий дахинд газар зүйн 10 мянга гаруй заалтыг хууль ёсоор хамгаалсан байдаг. Эдгээрээс хөгжиж буй орнуудад 10 хувь орчим нь хамаардаг бөгөөд ихэнх нь Европын холбооны улсуудад байдаг байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 11 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14