Мөс цөмөрсний улмаас нуурын усанд унасан приус 20, приус 10 маркийн авто машинуудыг татаж гаргажээ

Admin | 2022-01-23


2022 оны 01 дүгээр сарын 22-ны оройн 21:00 цаг орчимд Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн уур баагьдаг гэх газарт приус 20, приус 10 маркийн авто машинууд мөс цөмөрсний улмаас нуурын усанд унасан байна.

Авто машинуудад нийт 8 хүн зорчиж явсан бөгөөд азаар хүний амь нас эрсдээгүй байгаа юм. ОБГ-ын эрэн хайх аврах ангийн 10 алба хаагч шуурхай ажиллаж 10 метрийн гүнээс 2 авто машиныг татан гаргаж эздэд нь хүлээлгэн өгчээ.

Сүүлийн үед иргэд зам товчилж, хялбар аргаар бүрэн хөлдөөгүй мөсөөр зорчих явдал их байгаа юм байна. Иймд иргэд өөрийгөө болон өрөөл бусдыг эрсдлээс хамгаалж бүрэн гүйцэт хөлдөөгүй мөсөөр зорчихгүй байхыг анхааруулж байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)