“Замын-Үүд” чөлөөт бүсийн ЗАА-ны конторын барилгын архитектур, орон зайн төлөвлөлт хийх зураг төсөл боловсруулах уралдааныг зарлалаа

Admin | 2022-01-23


УДИРДАМЖ

1. ЗОРИЛГО

Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны конторын барилгын  зураг төслийн шинэ санаа, шилдэг шийдлийг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой тодорхойлох.

2. УРАЛДААНД ОРОЛЦОГЧИД

  •  Зураг төслийн мэргэжлийн байгууллага
  • Төрийн бус байгууллага
  •  Мэргэжлийн холбоо
  •  Хувь хүн, иргэн

3. АЖЛЫН БҮРДЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Зураглалын иж бүрдэл хэвлэмэл А3 форматаар 3 хувь болон тоон хэлбэрээр / “dwg’’, “pdf’’, “jpg’’, “mov”, “mp-4” /
  • Төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг A4 хэмжээтэй хэвлэмлээр 3 хувь, тоон хэлбэрээр / “pdf”, ‘’ppt’’/
  • Шилдгээр шалгарсан бүтээлийн зохиогчийн эрх нь уралдаан зарласан захиалагч  байгууллагын талд үлдэх ба цаашид ашиглах, хөгжүүлэх онцгой эрх захиалагч байгууллагад хадгалагдана.
  • Уралдаанд шалгарсан эхний гурван байрны бүтээлийг буцааж олгохгүй бөгөөд захиалагч   байгууллагын архивт үлдэнэ.

4. МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ

  • Уралдаанд нэг оролцогч хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой. Мөн оролцогч бүтээл тус бүрд өөрийн нэр, холбоо барих утас, хаягийг тодорхой мэдээлсэн байна.
  • Уралдаанд оролцогчдын материалыг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын 11-р байр 11 давхар 1102 тоот хаягаар хүлээн авна. Утас 976-11-318168

5. ХУГАЦАА

  • Эхлэх хугацаа: 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр
  • Дуусах хугацаа: 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр    

6. ШАЛГАРУУЛАЛТ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

  • Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн захирамжаар томилогдсон уралдааныг зохион байгуулж шалгаруулах үүрэг     бүхий ажлын хэсгийн гишүүд уралдаанд ирүүлсэн бүтээлийг дараах шалгуур үзүүлэлтийн дагуу оноо өгч дүгнэнэ:

Д/д

                                  Шалгуур үзүүлэлт

Оноо

1.

Төслийн үзэл санаа, шинэлэг байдал, архитектур, төлөвлөлтийн шийдэл

40

2.

Барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөө, ландшафтын архитектурын шийдэл

20

3.

Барилга, хот байгуулалтын норм, дүрмийн шаардлагад нийцсэн эсэх

20

4.

Зургийн иж бүрдлийн шаардлагыг хангасан байдал

20

                                                    Нийт

 

100

  • Бүтээлүүдийг олон нийтийн санал асуулгад үндэслэн ажлын хэсэг шалгаруулна.
  • Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2022 оны 02 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд www.zfz.gov.mn сайтад байршуулан санал авна.
  • Шагналын сан: 5 000 000 төгрөг:
  • Тэргүүн байр 3.000.000 төгрөг
  • Дэд байр 1.500.000 төгрөг
  • Тусгай байр 500.000 төгрөг

УРАЛДААНЫ ДААЛГАВАР

2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, Дугаар 22/16, Улаанбаатар хот

Зураг төсөл  боловсруулах Үндэслэл

-Засгийн газрын 2011 оны 187 дугаар тогтоолоор батлагдсан “Замын-Үүд” чөлөөт бүсийн    мастер төлөвлөгөө

-“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн 2022 оны А/... дугаар  захирамж

2

Төлөвлөлтийн байршил, хамрах хүрээ, гүйцэтгэх талбай

-Байршил: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсийн эзэмшлийн газрын нутаг  дэвсгэрт,

-Төлөвлөлтийн талбай 2025 м2

-Барилгажих талбай 540 м2

3

Зориулалт, хүчин чадал

-“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны конторын барилын зориулалттай барилга 5 давхар /зоорийн давхартай/.

4

Одоогийн байдал

-Говийн элсэрхэг болон шар сул шороо талбай бүхий газар

-Зуны улиралд дундаж агаарын температур +23,1 агаарын үнэмлэхүй хамгийн их температур +41,5

-Өвлийн улиралд дундаж агаарын температур -17,8 агаарын үнэмлэхүй хамгийн их температур -41,4

-Баруун хойноос урагшаа чиглэлийн салхи 2,8-3,9 м/с

5

Зураг төсөл гүйцэтгэх хугацаа

-2022 оны 01 дүгээр сарын 24 өдрөөс 02 дугаар сарын 24-ний өдөр.

6

Захиалагч

-“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба

7

Зураг төсөл боловсруулах байгууллага

-Зураг төслийн мэргэжлийн байгууллага

-Хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид

-Мэргэжлийн сургуулийн оюутан залуус

-Олон нийтийн байгууллага

-Төрийн бус байгууллага

8

Архитектур орон зайн  төлөвлөлтөд тавигдах шаардлага

-Байгаль орчинд ээлтэй төлөвлөлтийн шийдлийг тусгасан байх,

Төслийн үзэл санаа, шинэлэг байдал, архитектур, төлөвлөлтийн шийдлийг хангасан байх,

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зорчих, хөдөлгөөний аюулгүй  байдлыг бүрэн хангасан байхаар төлөвлөх,

Барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөө, ландшафтын  архитектурын шийдлийг хангасан байх,

-Тухайн байршлуудын онцлогийг тодорхойлох,

-Явган хүний хөдөлгөөний ая тухтай нөхцөлийг бүрдүүлсэн байх,

-Үерийн усны гуу жалгыг тооцож төлөвлөлтөд тусгасан байх,

-Авто зогсоолын хүртээмжийг хангасан байх,

-Явган хүний зам, унадаг дугуйгаар зорчих хөдөлгөөний аюулгүй  байдал, ая тухтай нөхцөлийг хангасан байх,

9

Зураг төслийн иж бүрдэл

Тайлбар бичиг

-Төлөвлөлтийн талбай орчмын судалгаа, одоогийн байдлын дүн шинжилгээ дүгнэлтэд суурилсан, тухайн орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, оновчтой төлөвлөлтийн шийдлийг тоон мэдээлэл болон эдийн засгийн бодит тооцоололд тулгуурлан боловсруулсан үзэл баримтлалыг тодорхой тайлбарласан байх,

-Хэвлэлийн эх А3, хэвлэмэл болон файл хэлбэрээр / * .doc, *.pdf, *.ppt / ,

Загвар зургийн бүрдэл

-Нүүр хуудас

А3 формат, хэвлэмэл болон файл хэлбэрээр / *.pdf, *.jpg, *.png / ,

  • Орчны тойм
  • Одоогийн байдал / фото /
  • Төлөвлөлтийн концепц шийдэл
  • Ерөнхий төлөвлөгөө шийдэл
  • Хөдөлгөөний схем
  • Явган хүний болон дугуйн замын хөдөлгөөний схем
  • Ногоон байгууламжийн шийдэл
  • Харагдах байдал
  • Бусад

 

Онцгой нөхцөл

-Газар хөдлөлтийн 6 балл

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)