МҮБХ-ны тэргүүн Ц.МАГАЛЖАВ: Допингийн зөрчил гаргасан бөхчүүд, тэдний барилдах эрхийн асуудал МҮБХ-нд хүндрэл учруулж байна

Admin | 2022-01-23


"Жем интернэйшнл" группийн нэрэмжит, улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан энэ сарын 16-нд Монгол бөхийн өргөөнд эхэлсэн ч зарим бөхчүүд допингийн асуудалтай байгаа бөхчүүдийг барилдахыг эсэргүүцэж, улмаар барилдаан цуцлагдсан билээ. Тодруулбал, улсын харцага О.Хангай, улсын харцага Ш.Пүрэвгарьд нарын бөхчүүд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва зэрэг допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийг барилдахыг эсэргүүцэж, барилдаагүй юм. Харин барилдах эрхээ 11 сараар хасуулсан даян аварга Н.Батсуурийн барилдах эрх сэргэсэн нь маргаан дагуулаад буй. Үүсээд буй нөхцөл байдлын талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав зарим хэвлэлд дараах байр суурийг илэрхийлж байна. Тэрбээр "Допингийн зөрчил гаргасан бөхчүүд, тухайн бөхчүүдийн барилдах эрхийн асуудал МҮБХ-нд хүндрэл учруулж байна. Н.Батсуурь аваргын барилдах эрхийг 11 сараар хассан. Энэ хугацаа дууссан. Гэхдээ 11 сараар хассан нь зөв, буруу гэдэг нь л МҮБХ, бөхчүүдийн дунд асуудал үүсгээд байгаа юм. Ер нь бол ёс зүйн л асуудал шүү дээ. МҮБХ-ны зүгээс бөхчүүдийг допингоос хол байлгах, ёс зүйтэй байх талаас нь анхаарч ажиллах хэрэгтэй" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)