Археологийн хүрээлэн Польшийн Вроцлавын их сургуультай хамтран ажиллана

Admin | 2022-01-24


Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Г.Эрэгзэн, Чулуун зэвсгийн судалгааны салбарын эрхлэгч, доктор (Sc.D), профессор Б.Гүнчинсүрэн нар өнөөдөр Польш улсын Вроцлавын Их сургуулийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор (Sc.D), профессор М.Масойч, доктор (Sc.D), профессор Ж.Шикүлски нарыг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар чулуун зэвсгийн үеийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, 2022 онд хамтран гүйцэтгэх хээрийн шинжилгээний ажлын төлөвлөгөөг хэлэлцжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)