Байнгын хороод пүрэв гарагт хуралдана

Admin | 2021-12-06


Хувиар ёсоор мягмар гарагт байнгын хороод хуралддаг. Гэвч энэ долоо хоногийн мягмар гарагт байнгын хороод хуралдахгүй, зөвхөн ажлын хэсгийн хуралдаантай. Харин УИХ-ын чуулган хуралддаг пүрэв гарагт байнгын хороод хуралдахаар товложээ. Учир нь МАН-ын 30 дахь удаагийн их хурал Улаанбаатар паласт болж буй юм.

11.00 цагаас “Их засаг” танхимд: Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00 цагаас “Үндсэн хууль” танхимд: “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00 цагаас Үндсэн хууль” танхимд: Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00 цагаас “Их засаг” танхимд: Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)