Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн Халдварт сүрьеэгийн тасгийн үйлчлэгч Т.Оюунчимэг ковид анх бүртгэгдсэнээс хойш “Улаан бүс”-д 14 удаа орж, нийт 2112 цаг ажилласан байна. Улаан бүсэд хамгийн олон удаа ажилласан үйлчлэгч Т.Оюунчимэгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс нэг сая төгрөг, эрүүл мэндийн салбарын "ШИЛДЭГ ЗҮТГЭЛТЭН" өргөмжлөлийг гардууллаа.
Т.Оюунчимэг эмчлүүлэгчдийн тав тухыг хангаж өрөө тасалгаанд цэвэр агаар, цэвэр орчныг бүрдүүлж цэвэрлэхээс гадна эмч сувилагч нарын ачааллаас хуваалцаж халдвар авсан хүнийг гаднаас тасагт хэвтүүлэх, эм тариа зөөвөрлөх, эргэлтийг зохицуулах, өрөө тасалгааны халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зэргээр үүргээ амжилттай биелүүлж иржээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 13 цагийн өмнө
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14