0-3 насны хүүхдийн бие бялдар, сэтгэл хөдлөл, харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр боловсруулжээ

Admin | 2 Жилийн өмнө


Хөтөлбөр боловсруулсантай холбоотойгоор өчигдөр холбогдох яамд, төрийн байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллага, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулсан зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Энэхүү хэлэлцүүлгээр Бага насны хүүхдийн эрт үеийн хөгжлийн талаарх онол, үзэл баримтлал, дэлхий нийтийн чиг хандлага, олон улсын туршлагыг хуваалцаж, гурав хүртэлх буюу хүний хөгжлийн “Алтан үе”-ийн хөгжил хамгийн чухал болохыг онцлон ярилцлаа.

0-3 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөрт салбар бүрийн оролцоог хангах нь хамгийн чухал юм. Энэ насны хүүхдэд эрүүл мэнд, хамгаалал, боловсрол гээд цогц үйлчилгээг үзүүлэх ёстой. Өнөөдрийг хүртэлх хугацаанд төрийн байгууллагууд өөрсдийн чиг үүргийн хүрээнд дагнасан үйл ажиллагаа явуулсаар ирсэн бол цаашид хамтарч ажиллахаар болж байна.

 

 

 

Хүүхдийн хөгжлийн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч, олон улсын байгууллагын дэмжлэгийг авахын зэрэгцээ эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх, ойлголтыг сайжруулах нь хамгийн чухал юм.

Хэлэлцүүлэгт

  • Бага насны хүүхдийн хөгжил – дэлхий нийтийн чиг хандлага”
  • Хүүхдийн амьдралын эхний 3 жилийн хөгжлийг тольдох нь”
  • Бага насны хүүхдийн хөгжлийн үнэлгээ, эрт үеийн интервенц” гэсэн сэдвүүдээр илтгэл сонсжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)