Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс авлигын хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалт зохион байгуулжээ. Сургалтад нийт 359 албан тушаалтныг хамруулсан байна.
Мөн авлигын эсрэг хууль тогтоомж, Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлага хангасан эсэхийг судлан тогтоох зорилгоор эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем буюу legalinfo.mn цахим системд байршуулсан 21 аймгийн ИТХ-ын тогтоолуудад дүн шинжилгээг хийж дуусгасан байна. Улмаар “Дулааны цахилгаан станц 2” ТӨХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийн төслийг хянаж санал хүргүүлсэн талаар АТГ-аас мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 13 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14