Н.ӨНӨРЦЭЦЭГ: Энэ хэрэг зөвхөн Ё.Отгонбаяр гэсэн хүнтэй холбоотой биш. Сэтгүүлчдийг заналхийлсэн тохиолдлууд  олон байдаг

Admin | 2 Жилийн өмнө


Сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн асуудлаар сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг, Ч.Лодойсамбуу, Г.Мөнхтуул, Ж.Мядагбадам, Н.Баасандамба, Ч.Доржбат нар мэдээлэл өглөө.

Сэтгүүлч У.Оргилмаа “Зариг.мн сайтад байсан мэдээлэл дээр өөрийн мэдэж буй мэдээллээ хуваалцсан. Гэтэл над руу Ё.Отгонбаяр заналхийлсэн зурвас илгээсэн. Энгийн иргэн биш төрийн өндөр алба хашиж байсан хүн ийм үйлдэл гаргах нь ёс зүйгүй үйлдэл юм. Би энэ талаар эрүүгийн цагдаад хандсан байгаа. Өнөөдөр өглөө надаас уучлал гуйсан. Гэхдээ энэ асуудал бид хоёрын асуудлаас хальсан. Энэ заналхийлэлд бид дуугарахгүй бол дараагийн сэтгүүлчдэд ямар дарамт ирэхийг хэлж мэдэхгүй байна” гэлээ.

Сэтгүүлч Н.Баасандамба “Үүсээд байгаа нөхцөл байдал бол тулга тойрсон хэрүүл маргаан биш. Энэ бол сэтгүүлчдийг айлгаж,сүрдүүлж буй үйлдэл. Сэтгүүлчид ажиллаа хийж байхдаа байнгын дарамтад өртөж байдаг. Энэ нь үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна. Тиймээс бид өөрсдийн эрхийн төлөө үг дуугарч тэмцэх хэрэгтэй. Хэвлэлийн эрх чөлөө нь зөвхөн сэтгүүлч бус олон нийтэд хамааралтай ойлголт юм. Хэвлэлийн эрх чөлөө байж ардчилал оршдог” гэлээ.

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу “Төрийн эрх мэдэл нэг талдаа төвлөрөхийн муу тал нь эрх мэдлээ нийгэм рүү ашиглаж эхлэх явдал байдаг. Хөгжлийн банканд 1.3 их наяд төгрөгийн чанаргүй зээл бий. Одоо шүүхэд хандсан нь 800 тэрбум төгрөг. Дахиад 500 тэрбум төгрөг нь дэлгэгдэнэ. Тэрийг ярьсан болгон заналхийлэлд өртөх үү.  Дахиад бид олон хэргийг дэлгэнэ. Тэр бүрд сэтгүүлч айж алуулах заналхийлэлд өртөх ёсгүй” гэв.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг "Энэ хэрэг зөвхөн Ё.Отгонбаяр гэсэн хүнтэй холбоотой биш. Сэтгүүлчдийг заналхийлсэн тохиолдлууд  олон байдаг. Тэр бүр дарамт шахалт  ил гардаггүй. Бид заналхийлэлд өртчихөөд зүгээр суугаад байж болохгүй. Одоо байгаа хэвлэлийн эрх чөлөөгөө хумимааргүй байна. Сэтгүүлч олон нийтэд ил байх ёстой мэдээллийг мэдээлсэн тохиолдолд заналхийлэлд өртөх ёсгүй” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)