Улаанбаатарт өдөртөө 13-15 градус хүйтэн байна

Admin | 2022-01-26


Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна.

2022 оны 01 сарын 26-ны 20 цагаас 01 сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Их нууруудын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр 41-46 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 35-40 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 29-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 24-29 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)