Энэ онд 309 олон нийтийн цагдааг ажиллуулна

Admin | 2022-01-26


Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар /2022.01.26/ олон нийтийн цагдааг ажиллуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Өмнөх онд нийслэлийн хэмжээнд 205 олон нийтийн цагдааг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ажиллуулсан. Ингэснээр өнгөрсөн онд олон нийтийн газарт үйлдэгдэх гэмт хэрэг 7.7 хувь, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг 7.3 хувиар буурч, гудамж талбайд үйлдэгдэх зөрчлийн илрүүлэлт 46.9 хувиар өссөн эерэг үр дүн гарчээ.

Тиймээс энэ онд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяанд 227, тээврийн цагдаагийн албаны харьяанд 82, нийт 309 олон нийтийн цагдааг ажиллуулах санал ирүүлснийг хэлэлцлээ. Олон нийтийн цагдаа нарт төрийн тусгай алба хаагчдын цалингийн сүлжээний 1 дүгээр шатлалтай дүйцүүлэн урамшуулал олгох юм. Урамшуулал болон холбогдох бусад зардлыг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлөөс гаргах аж. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь Олон нийтийн цагдааг ажиллуулах тогтоолын төслийг дэмжсэн бөгөөд, орон тоог боломжит хэмжээнд нэмэгдүүлэх саналыг гаргажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)