Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөж, үүнээс дээш тэтгэвэртэй бол 15 хувиар нэмнэ

Admin | 2022-01-27


УИХ-ын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамж өчигдөр гарсан.

Энэ дагуу УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чиглэл өгсний дагуу Засгийн газар шуурхайлан ажиллаж Монгол Улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж байна. Төсвийн тодотголд ахмад настны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөж, үүнээс дээш тэтгэвэртэй бол 15 хувиар нэмэх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахтай холбоотой зарим багц, арга хэмжээг тусгалаа. Монгол Улсын эдийн засаг туйлын амаргүй цаг үед тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэхэд шаардлагатай 637 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх нь Засгийн газарт хүндхэн сорилт. Үүнийг ухамсарлаж, ахмадуудаа дэмжиж буй энэ шийдвэрийг иргэд хүндэтгэн хүлээн авна гэж итгэж байна" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)